Сангийн яамны Төрийн сангийн газар нь Монгол улсын Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, нутгийн захиргааны байгууллагаас
үзүүлэх төрийн сангийн үйлчилгээг байгууллага, иргэдэд оновчтой хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, бүртгэл
тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Бүртгэл, санхүүгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд Төрийн сангийн газар нь цахим сургалтын системийг 2021 оны 12 сараас нэвтрүүлж эхэлсэн.
Төрийн сангийн цахим сургалтын системд Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС), Төрийн сангийн удирдлагын цахим систем (ТСУЦС), Эрхийн бүртгэлийн сан, Шилэн данс зэрэг системүүдийн цахим сургалтын агуулгууд байршаад байна.